
"Үйлчлүүлэгчийг НЭГТ тавих бодлого" - оо тасралтгүй хэрэгжүүлж, "Аюулгүй байдал, найдвартай ажиллагааны журам" - ыг чанд баримталж ирсний ачаар Gas One группийн үндэс болох Сайсан компани Япон улс төдийгүй Монгол, Вьетнам, Индонез, Бангладеш, Балба, Тайланд, Лаос, Энэтхэг зэрэг Ази, Номхон далайн 8 орны шингэрүүлсэн нефтийн хийн салбарт 9 компанитайгаар өргөжиж, №1 Япон брэндээр өргөмжлөгдөн, амжилттай ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагын хувьд зураг төслийн тусгай зөвшөөрөлтэйгээр, өндөр ур чадвар, чанартай гүйцэтгэл бүхий Зураг төслийн мэргэшсэн инженерүүд ажиллаж, хэрэглэгч, харилцагчдын захиалгын дагуу ресторан, нийтийн хоолны газар, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууцын гал тогооны ШНХ-н хангамжийн зураг төслийг боловсруулан, төслийн дагуу угсралтыг амжилттай гүйцэтгэн, хүлээлгэн өгч байна.
Вебсайтаар зочлох